Хүүхдээсээ асууж болох сонирхолтой 50 асуулт

TomYo KidsClub
3 min readMay 28, 2021

--

Бага насны хүүхдүүд өдөрт 300 гаруй асуулт асуудаг гэсэн судалгаа байдаг. Хүүхдийнхээ Яагаад? Яагаад? гэж шулганан, цуцалтгүй асуух асуултуудаас төвөгшөөх үе хүн бүрд л тохиолддог. Гэр бүл, хүүхдийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэдгээр асуултад нь цаг гарган хариулснаар хүүхэд нээлттэй сэтгэлгээтэй болдог байна.

Тэгвэл хэрхэн хүүхдийг асуулт асууж сургах вэ? Маш энгийн. Хүүхэд эцэг эхийнхээ зан байдал, дадал зуршил, үг үйлдэл гээд бүх л зүйлийг дуурайдаг учраас та эхлээд асуулт асуухад л болно. Иймд манай хамт олны зүгээс хүүхдээсээ асууж, тэдний төсөөлөн бодох чадвар, сониуч занг нь хөдөлгөх цаашлаад аливаа зүйлийн далд утгыг боддог хувь хүн болгоход туслах 50 асуултыг эмхтгэн хүргэж байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдээс асуух асуулт:

1. Хэрвээ чиний чихмэл тоглоомууд ярьж чаддаг байсан бол тэд юу ярих байсан бол?

2. Би чамайг тэврэхэд чамд юу мэдрэгддэг вэ?

3. Бодол дотроо төсөөлсөн зүйлээ зурдаг байсан бол чи юу зурах байсан бэ?

4. Өнөө орой ямар зүүд зүүдэлнэ гэж бодож байна?

5. Чи ямар чимээнд дуртай вэ?

6. Хэрвээ чи гадаа өдөржингөө байх болбол юу хийх вэ?

7. Юугаар хамгийн сайн цайз хийх вэ?

8. Амьтдыг хэрхэн ярилцдаг бол гэж бодож байна?

9. Ямар өдөр чиний хувьд сайхан өдөр байдаг вэ? Яг юу нь сайхан болгож байгаа вэ?

10. Хэрвээ амьтад жолоо барьдаг байсан бол ямар амьтан сайн жолооч болох бол?

11. Чамтай хэн нэгэн өөрийн зүйлээ хуваалцахад чамд ямар санагддаг вэ?

12. Чиний дуртай үлгэрийн ном эсвэл хүүхэлдэй киноны дүр хэн бэ?

13. Хэрвээ чи гэрийнхэндээ шинэ нэр өгч болно гэвэл ямар нэр өгөх байсан бэ?

14. Юу чамайг жаргалтай болгодог вэ?

15. Яг одоо чи хүссэнээ хийж болно гэвэл чи юу хийх байсан бэ?

16. Хэрвээ чамд тэжээвэр луу байсан бол чи ямар нэр өгөх байсан бэ?

Цэцэрлэгийн насны хүүхдүүдээс асуух асуулт:

1. Чамайг ямар хүүхэлдэйн киноны дүр хамгийн их инээлгэдэг вэ?

2. Хэрвээ дэлгүүр нээвэл юу борлуулж зарах байсан бэ?

3. Чиний супер баатрын нэр хэн бэ? Ямар хүчтэй вэ?

4. Чи хүмүүст юу өгөх дуртай вэ?

5. Өнөөдөр чи их инээсэн үү эсвэл бага инээсэн үү?

6. Чи өөрийгөө тогооч гээд төсөөлөөрэй. Хэрвээ тогооч болбол ямар хоолны газар ямар хоол хийх байсан бэ?

7. Чи хаашаа аялмаар байна? Тэр газар луугаа яаж явах вэ?

8. Чи зэрлэг амьтнаас асуулт асууж чадна гэвэл ямар асуулт асуух байсан бэ?

9. Чиний бодлоор байгаль дэлхийн хамгийн сайхан зүйлс юм вэ?

10. Чи нэг өдөр бүхэл өдрийн турш зурагчин байна гэж бодъё. Ямар зураг түлхүү авах байсан бол?

11. Юу чамд төвөг учруулж байна?

12. Тархинд нь ямар шинэ бүтээлийн санаа байгаа вэ?

13. Өөр орны хэл сурах хөгжилтэй байдаг уу?

14. Чиний идэж байсан зүйлүүдээс хамгийн хачирхалтай нь юу байсан бэ?

15. Хүнийг юу ухаантай болгодог вэ?

16. Хэрвээ гэртээ дүрэм зохионо гэвэл ямар дүрэм зохиох вэ?

Сургуулийн насны хүүхдүүдээс асуух асуулт:

1. Юуны тухай мөрөөдөх дуртай вэ?

2. Чиний талаар миний мэдэхгүй зүйл байгаа гэж бодож байвал тэр талаараа хэлээрэй.

3. Найзуудаар нь сонин хачин?

4. Аз жаргалтай дурсамж гэвэл ямар дурсамжаа хэлэх вэ?

5. Өглөө сэрэхдээ юуг тэсэн ядан хүлээдэг вэ?

6. Юу чамайг зоригтой болгодог вэ?

7. Хүмүүсийг халамжилж байгаагаа яаж aйлгуулдаг вэ?

8. Юу чамд хайр мэдрүүлдэг вэ?

9. Хэрвээ 100,000₮ хандивла гэвэл юунд, хэнд хандивлах байсан бэ?

10. Хэрвээ чи ном бичих болбол юуны талаар байх бол?

11. Хэрвээ чи хувцас зохион бүтээсэн бол ямархуу харагдах байсан бэ?

12. Чамд эрч хүчтэй байхад нь юу нөлөөлдөг вэ?

13. Хэрвээ чи жүжигт тоглож байсан бол юуны дүрд тоглох байсан бол?

14. Энэ зун ямар гурван зүйл хиймээр байна вэ?

15. Хэрвээ дэлхийн өнцөг булан бүр найзууд нь байдаг байсан бол яаж найзуудтайгаа холбоо барих вэ?

16. Хэрвээ чи багш байсан бол сурагчдадаа юу заах байсан бэ?

17. Хэрвээ найз чинь чамаас хадгалахад тохиромжгүй нууцыг хадгалахыг хүсвэл чи юу хийх вэ?

18. Далайн эрэг дээр очлоо гэж бодъё. Хамгийн түрүүнд юу хийх вэ?

Хүүхэд тань хариулт өгөхдөө дурамжхан байвал та битгий яаруулаарай. Түүнд асуултад хариулах цаг өгч, хариултад нь чин сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуулахад л болно. Танд болон таны хүүхдэд эдгээр асуултууд тусална гэж найдаж байна. Амжилт хүсье.

--

--

TomYo KidsClub
TomYo KidsClub

Written by TomYo KidsClub

TomYo KidsClub нь TomYo-ын дүү брэнд бөгөөд 5–16 насны хүүхдүүдэд зориулж “Бүтээлч ирээдүй”-г хөгжүүлэх танхимын болон онлайн сургалтууд явуулдаг.

No responses yet